
1980 онд ашиглалтад орсноос нь хойш тус байранд их засвар хийгээгүй аж. Харин энэ жил салбар номын сангуудад ч урсгал засвар хийхээр төлөвлөжээ. Салбар номын сангуудын урсгал засварыг ирэх сарын 1-нээс хийж эхэлнэ. Засварын ажилд 495 сая төгрөг зарцуулахаар болсон бөгөөд засварын ажлыг “Рендер бау” ХХК хийж байгаа гэнэ. Номын сангийн 3000 гаруй номыг гэмтэж, алга болохоос хамгаалж засварын хугацаанд Америкийн соёл, мэдээллийн төвд хадгалуулахаар зэхэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/