"Оюутолгой" компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн С.Гантуяа өчигдөр хоёр дахь шатны шүүхэд ялсан билээ. Нийслэлийн шүүхээс "Оюутолгой" компани түүнийг хууль бусаар халсан гэж үзсэн юм. Мөн С.Гантуяаг ажилд нь эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааных нь цалинг өгөхөөр болсон байна. С.Гантуяа "Би шүүхээр үнэн зөвөө шийдүүлж ажилдаа эргэн орж Оюу Толгойн удирдлагад үйлчилдэг ОТ Үйлдвэрчний Эвлэлийг Монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд 100 хувь хандивлана" гэв.
Т.Гэрэл
.




















































Сэтгэгдэл (8)