Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр
Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн Цус харвах, зүрхний шигдээс
өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байгуулахаар болжээ.

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн Цус харвах, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байгуулахаар болжээ. Энэ төвд шаардпагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм байна. Тоног төхөөрөмж нийлүүлэх олон улсын тендерт “Филипс” фирм шалгарч, тэдний инженер техникийн ажилтнууд манайд ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд өвчтөнийг бүрэн оношилж, эмчлэх эрчимт эмчилгээний 40 ортой тасаг байгуулах гэнэ. Одоогоор тус төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг гадаадын орнуудад сургаж байгаа аж. Ямартаа ч цус харвах, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийг ирэх долдугаар сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/