Америкт төвтэй “Vertue” сангийн санхүүжилтээр олон улсын нарийн мэргэжлийн эмч нарын баг манай улсад ирж ажилладаг.

Америкт төвтэй “Vertue” сангийн санхүүжилтээр олон улсын нарийн мэргэжлийн эмч нарын баг манай улсад ирж ажилладаг. Уг санаачилгын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүд, Хавдар судалын үндэсний төвд толгой, хүзүүний нөхөн сэргээх мэс заслын эмч нар ажиллаж байна. Хавдар суддалын үндэсний төвд хоёр израиль эмч гурав дахь жилдээ ирсэн нь энэ. Тус төвийн Толгой, хүзүүний мэс заслын тасагт төвөнхийн хавдар нь даамжирснаас төвөнх тайруулах мэс засал хамгийн их хийдэг. Төвөнхөө тайруулсан хүн ярьж чаддаггүй. Тиймээс израиль эмч нар манайхантай хамтарч 10 хүнд дуу авиа сэргээх хавхлаг суулгах мэс засал хийх юм байна. Эдгээр эмч нар мэс заслын үед хэрэглэх багаж, хэрэгслээ өөрсдөө авчирдаг бөгөөд дуу авиа сэргээх нэг бүр нь 400 ам.долларын өртөгтэй хавхлагыг үнэ төлбөргүй суулгаж байгаа гэнэ. Эмч нар багаараа ирэх долоо хоногт Ховд аймагт ажиллах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/