
Монгол улсын үндэсний татварын алба болон БНСУ-ын үндэсний татварын алба хоорондын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр улсын татварын албадын дарга нарын уулзалт боллоо. Уулзалт Сөүл хотод 2013 оны 5-р сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. БНСУ-ын үндэсний татварын албаны дарга Ким Дог-Жүний урилгаар Сөүл хотод зохион байгуулагдаж байгаа тус уулзалтанд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Уулзалтаар хоёр улсын татварын албад сүүлийн үед хийгдэж буй ажлуудын талаар ярилцсан бөгөөд Монгол улс Далд эдийн засгийг бууруулахаар авч буй арга хэмжээ, хийгдэж байгаа ажлын талаар ярьсан бол бэлэн мөнгөний арилжааг бүртгэлжүүлэх чиглэлээр БНСУ-ын татварын алба хийж буй ажил, туршлагын талаар ярьж харилцан туршлага солилцлоо.