
Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс санаачлан энэхүү анхдугаар форумаар Монголын кино урлагийн ололт амжилт, зогсонги үе зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Мөн цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх , жүжигчний ур чадвар зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавин, өргөн хүрээг хамарсан томоохон арга хэмжээ болж кино урлагт олон шинэчлэлийг авчрах болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Тус форумд соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, кино шүүмжлэгчид болон киноны уран бүтээлчид оролцох юм.
Т.Гэрэл