Өнөөдөр "Гал үндэстэн" холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус
холбоо нь орон нутгийн иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Сэлэнгэ
аймгийн Ерөө, Дорноговь аймгийн Улаанбадрах, Өмнөговь аймгийн Гурван
тэс, Ховд аймгийн Мянгад, Баянхонгор аймгийн Гурван булаг, Өвөрхангай
аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Дөрвөлжин, Төв аймгийн
Эрдэнэсант сум руу ажлын хэсэг гарч гол мөрний ургал бүрэлдэх хэсэг, улсын болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх хориглох тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар судалжээ.

Өнөөдөр "Гал үндэстэн" холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбоо нь орон нутгийн иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорноговь аймгийн Улаанбадрах, Өмнөговь аймгийн Гурван тэс, Ховд аймгийн Мянгад, Баянхонгор аймгийн Гурван булаг, Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Дөрвөлжин, Төв аймгийн Эрдэнэсант сум руу ажлын хэсэг гарч гол мөрний ургал бүрэлдэх хэсэг, улсын болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх хориглох тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар судалжээ. Ингэхэд Улаанбадрах сумын Аргалант-д гамшгийн нөхцөл үүссэн байдалтай байсан байна. Цацраг идэвхт ашигт малтмал нь хортой юу, хоргүй юу эсвэл аргалант бригадын малчид хордсон уу, хордоогүй юу гэж ярих нь зохисгүй. Харин хаанаас, юунаас хордсоныг олж тогтоох нь төр засгийн үүрэг. Гэтэл цөмийн энергийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэсэн юм.
Мөн тэд Ерөнхийлөгчийн байр сонгуульд хэнийг дэмжиж, ямар байр суурьтай оролцохоо хэлсэн юм.
"Өнгөрсөн сонгуулийн үр дүнд Монгол Улс ямар байдалд хүрснийг өнөөдөр бүгд мэдэж байгаа.Тухайлбал Ерөнхийлөгчийн 2009 оны сонгууль монголын ард түмнийг хувааж, талцуулж хооронд нь үзэн ядуулж аль эсвэл 2008 оны сонгууль шиг өөрсдийнхөө хүссэн үр дүнд хүрэхийн тулд цус асгаруулсан аллага хүртэл хийж байсан. Тиймээс Гал үндэстэн холбоо аль нэг намын талд орохгүй. Нам болж талцан хуваагдаж байгаа хэсэг бүлэг хүмүүсээс улс орон маань сүйрч байгаа. Харин бид улс үндэснийхээ газар нутгийн аваръя гэсэн зорилготой. Хэрэв Монгол Улсын ерөнхийлөгч байх ёстой бол монголын бүх ард түмний төлөө байх ёстой тийм л хүн байх учиртай. Өнөөдрийнх шиг аль нэг намын ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж бид үзэж байна" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)