зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замаа чанартай барьсан компаниудтай цаашид хамтран ажиллана

2013-5-23
0
ЖИРГЭХ

   pooy vglggys Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон замын ажил гүйцэтгэж байгаа 28 компанийн төлөөлөл оролцлоо. Нийслэлийн Засаг дарга “Цаг хугацаатай уралдан, захиргааны шаардлагыг биелүүлж, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон замын засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэж буй нийт компаниуддаа болон төлөвлөсөн хугацаанаас өмнө замын ажлаа чанартай хийж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье” гээд ажил гүйцэтгэх явцад тулгарч буй саад бэрхшээл, захиргааны зүгээс шийдвэрлэх асуудал байгаа эсэх талаар ярилцсан юм. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа замуудын ажлыг Засаг дарга сонирхлоо.

    БЗД Энхтайвны өргөн чөлөөний зүүн хэсэг, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун Овоо – Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажиллаж, 2013 оны 08.30-нд дуусгахаар төлөвлөжээ. Одоо замын өргөсөлтийн ажил, явган зам, замын хашлага суулгах ажлууд хийгдэж байгаа бөгөөд Чулуун овооны тойргоос троллейбусны буудал хүртэл 1.8 км авто замыг хэсэгчлэн хааж, суурийн ажлыг/500м/ дуусчээ. Ажлын явц 37%-тай, борооны усны шугам тавих ажил эхэлсэн гэж мэдээллээ. Энэ замын санхүүжилтыг Хөгжлийн банкнаас хийх ёстой. Санхүүжилт хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа тул өөрсдийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлж байна. Мөн олон жил болж, хэл ам дагуулдаг 22-ын товчоо чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар  , “Бэрх зараа” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ “ Замыг “Эрдэнэ зам” ХХК, “Тэгшплант” ХХК-уудтай түншлэн гүйцэтгэж байгаа. 07 сарын 08-нд 2 урсгалаа нээж, төлөвлөсөн хугацаанд замаа ашиглалтад оруулна. Харин гэрэлтүүлгийн ажил 07 сарын 10-нд дуусна” гэлээ. Замын ажил гүйцэтгэж буй компаниуд газар чөлөөлөх ажлыг яаралтай хийх шаардлагатай, газар чөлөөлөөгүйгээс ажлаа зогсоосон компани ч байгаа гэдгийг бас  хэллээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Газар чөлөөлөх ажил цаг хугацаандаа хийгдэж байгаа ч зарим газар иргэдтэй нөхөн олговрын асуудал дээр тохирч чадахгүй байна. Иргэд газраа хэт үнэд оруулж байгаа нь газар чөлөөлөхөд хүндрэл учруулж байна” гэлээ. Засаг дарга “Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгоод ,цаашид газар, цахилгаан, дулааны шугам чөлөөлөх ажлыг эртнээс төлөвлөж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай тохиролцсоны дараа ажлаа эхлэх нь цаг хугацаа хэмнэж, ажил тасралтгүй үргэлжлэх боломжтойг анхаарч ажиллах шаардлагатай” байгааг санууллаа. 

    Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц сайн байгаа, Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх замуудын хөрөнгийн асуудал хүндрэлтэй байна. 6-р сард  замын ажилд 5 тэрбумыг төсөвлөсөн нь хаанаа ч хүрэхгүй. Энэ байдлаар цааш үргэлжилбэл ажил зогсох эрсдэлтэй учир асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа” талаар мэдээллээ. Харин Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн н.Мөнхтулга “Хөгжлийн банкнаас хүлээгдэж байгаа зам, барилгын ажлын санхүүжилтыг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ. Цаашид хийгдэх замын ажлын хөрөнгийг тухай бүрт нь шийдэх боломжтой. Гурвалжингийн гүүрний төмөр бетон гүүр, Богд уулын араар тавигдах 17,6 км авто замын ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас гаргах асуудал мөн ирэх долоо хоногт батлагдана” гэдгийг дуулгалаа.. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга “Гүйцэтгэгч компаниуд ажлаа чанартай хийвэл дараагийн ажил бэлэн байгаа гэж ойлгож болно. Тиймээс урт хугацаагаар хамтран ажиллах боломжтой юм. Ер нь зам засвар, шинэлчлэлийн ажилд тулгарч байгаа саад бэрхшээл, асуудлуудаа 7 хоног бүрийн Пүрэв гарагт  нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр “Авто замчдын холбоо”-оор дамжуулан танилцуулж, тухай бүрд нь шийдвэрлэж байя” гэж шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК