2007 оноос эхлэн өндөр бооцоотой дааганы уралдааныг жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Учир нь шүдлэнгийн түрүүг гэхэд л 7500 ам.доллар, алтан медаль, аман хүзүүг 5000 ам.доллар, мөнгөн медаль, дараагийн гурван байрыг 2000-3000 ам.доллар, хүрэл медаль, өргөмжлөлөөр мялаадгаараа хамгийн өндөр бооцоотой уралдаанд тооцогддог юм.
Энэ жил хамгийн их шагналын сантай уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбооноос Цагаан хөтөлд явуулахаар товлож байсан авч хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилгоор 2013 оны гуравдугаар сарын 26-наас зургадугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахыг хориглосны дагуу хойшлуулсан билээ.
Иймээс ирэх сарын 2-ны өдөр болох “Ирээдүйн түмэн хурд 2013” уралдаанд тоосоо өргөхөөр 100 гаруй даага, 40 шахам шүдлэн бүртгүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/