Жил бүрийн хавар зохиогддог "Номын ертөнц" уламжлалт үзэсгэлэн яармаг энэ сарын 29, 30-нд "Их дэлгүүрийн урд "Beatles"-ийн хөшөөтэй талбайд болох гэж байна. Энэ үйл ажиллагаанд Монголын шилдэг зохиолчид бүгд оролцох бөгөөд номын хорхойтнууд, хэвлэн нийтлэгч нарын эвсэг халуун уулзалт болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Тус өдөр зохиолч бүр өөрийн гэсэн асарыг босгож тэндээ өөрийн гарын үсэгтэй номоо худалдаж уншигчидтайгаа уулзан хамт зургаа татуулах юм байна.