“Монголын кино урлагийн шинэчлэлийн бодлого” форум яг одоо Төрийн ордонд эхлэх гэж байна. Монголын киночид нэг дор цуглаж буй тус анхдугаар форумд Монголын кино урлагийн ололт амжилт, алдаа, оноо, кино урлагийг хэрхэн хөгжүүлэх, жүжигчний ур чадвар зэрэг сэдвийг онцолж, илтгэл тавих юм байна.
Форумд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, ШӨХТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, “Монгол кино HD” төсөл, Монголд суугаа гадаад орны ЭСЯ-дын соёлын харилцааны атташе нар, телевизүүд болон телевизийн кино албадууд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцох юм байна.