
Байгаль хамгаалал, экологийн мэргэжилтэн залуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баримталж буй байгаль орчны бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж 500 км алхана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр маргааш морин цагт 22-ын товчооноос алхаад Дархан, Эрдэнэт ороод буцаад ирэх юм байна. Түүнтэй нийлэх залуучууд байвал энэхүү санаачлагад нэгдэх боломжтой гэдгийг тэрээр хэвлэлийн хурлын үеэр уриалсан юм. 500 км алхах хугацааг тэрээр энэ сарын 25-наас ирэх сарын 25 хүртэлх хугацаагаар тогтоосон бөгөөд дэд бүтэц сайтай зам болохоор ийн эдгээр замыг сонгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)