
Маргааш буюу бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн болон нирваан дүрийг үзүүлсэн их дүүчин өдөр "Сэтгэлийн амирлал" сангаас "Гэрэлт зул өргөх" ёслолыг зохион байгуулах гэж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй уг ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн 19.00 цагаас эхлэх бөгөөд газарт дөрвөн мянган зул асаан, тэнгэр лүү 1200 гаруйг нь хөөргөх аж. Тус ёслолыг Индонез, Тайланд, АН3-ын Калифорн муж зэрэг дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.
Энэхүү ёслолд оролцогч сүсэгтэн олон тус өдөр бие, хэл, сэтгэлийн нүглээс ангид байж, гэрэлт зулаа өргөж гэмээнэ тэр жинхэнэ буян болно гэдгийг сүсэгтэн олон давхар тайлбарласан юм.
Д.Ундрах /24tsag.mn/