Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 14, 15, 16-нд болно.
Энэ жилийн тухайд Ерөнхий боловсролын сургуулиа 2013 онд төгсөж байгаа
нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа
авах юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 14, 15, 16-нд болно. Энэ жилийн тухайд Ерөнхий боловсролын сургуулиа 2013 онд төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авах юм байна. Харин өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авна. Улаанбаатар хотод шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа тавдугаар сарын 27-30-ны хооронд “ЧИНГИС ХААН” дээд сургуулийн 102 тоотод 08.00-17.00 цагт авах ажээ. Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулах ёстой гэнэ.