
Монголын хүүхдийн ордонд БШУЯ-наас зохион байгуулсан "Авъяас" хөтөлбөрийн тайлан тоглолт болж байна. БШУЯ-ны хүсэлтээр томилогдсон 21 авьяастан өөр өөрсдийн мэргэжлээр бүтэн жилийн турш авьяасгүй гэгдэх хүүхдүүдийг сонгон авч ажилласан билээ. Өнгөрсөн хугацаанд тэд сонгож авсан бүх хүүхдийнхээ далд авьяасыг нээж чадсан бөгөөд ямар хүүхдийг, яаж өөрчилж чадсан бэ гэдгээ тайлагнаж байна.
Тайлан тоглолтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон энэ салбарын албаны хүмүүс ирж үзэх аж.