Хасбаатарын гудамжны зүүн хэсгийг маргааш 12.00 цагт /хуучнаар Эх
нялхсын төвийн баруун талын зам/ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
саадгүй нэвтрүүлж эхлэх аж.

Маргааш 12.00 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсгийг /хуучнаар Эх нялхсын төвийн баруун талын зам/ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж эхлэх аж. Харин Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг маргааш 23.00 цагаас эхлэн хааж, хучилтын ажил гүйцэтгээд ирэх сарын 01-нд нээх юм байна. Түүнчлэн энэ сарын 25-наас ирэх сарын 20 хүртэл Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 км авто замыг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийнэ.