
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс хөнгөн шуурхай үзүүлэх, үйлчилгээнд баримтлах зарчим, нэгдсэн ойлголтыг жигд мөрдүүлж хэвшүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх зорилгоор энэ төслийг боловсруулан гаргажээ. Төслийг хэрэгжүүлснээр иргэдэд “Төрийн үйлчилгээг нэг цэгээс хөнгөн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах, зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой юм. Мөн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагааны давхардал, хийдэл, зогсонги байдал арилж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирахын зэрэгцээ, “Иргэн төвтэй” төрийн үйлчилгээний шинэ тогтолцоо бүрдэнэ. Шинээр баригдах үйлчилгээний төв нь өөрөө өөртөө үйлчлэх танхим, үйлчилгээний танхим, шууд үйлчилгээний танхимаас бүрдэх бөгөөд төрийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний төв байгуулах, хэрэгжилт, дүн шинжилгээ хийж үр дүнг тооцох гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулна. Энэ асуудлыг Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.