
Аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдээс “Говь гео” ХХК-ийн Сүмбэр суман дахь рестораны тусгай зөвшөөрлийг сунгах, “Сүмбэр гурвалжин” ХХК-ийн Мичид бар, “ОЖС” ХХК-ийн Тэнгис бар, “Хилэн сарнай” ХХК-ийн Талст бар, УБТЗ-ын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний “Сайншанд” төвийн Чойр хэсгийн ресторан, согтууруулах ундаа худалддаг цэгүүдээс “Бага залаа уул” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Хөгжил” ЗБН-ийн хүнсний дэлгүүр, “Сүмбэр хайрхан мандал” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Тэргүүн Сүмбэр” ХХК-ийн хүнсний дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, “Мишээгч Очир” ХХК-ийн Наран кафены тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг тус тус гаргасан байна.