Өнөөдөр Бурхан багшийн мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд нийтээр гэрэлт зул өргөдөр заншил тогтоод удаж байна. Өнөөдөр энэхүү Гэрэлт зул өргөх ёслол Төв Цэнгэлдэх хүрээлэнд 19.00 цагт болох юм.Сэтгэлдээ бодсон хүслээ шивнэн тэнгэрт гэрэлт зул болгон хөөргөдөг энэхүү зан үйл дэлхийн олон оронд бий. Монголчууд бид сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ард түмэн. Энэ ч үүднээс их дүйчэн өдөр сэтгэлийн амар амгалангаар угтаж, хүслээ шивнэхийг уриалж байна.



















































