Дорнод аймагт газрын тос олборлодог “Петро Чайна”-гийн ажилчид энэ сарын 25-нд ажил хаялт зарлахаа долоо хоногийн өмнө мэдэгдсэн. Гэсэн ч удирдлагууд нь ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй тул өнөөдрөөс ажил хаялтаа эхэлжээ.Тус компанийн ажилчид цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хоногоо багасгах хүсэлт удаа дараа тавьсан боловч удирдлагууд нь анхаарал хандуулахгүй байгаа гэлээ. “Петро Чайна” компанийн монгол ажилчдын цалин Оюу толгойн ажиллагсадтай харьцуулах маш бага тул яаралтай нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Монгол ажилчид 40 хоног ажиллаад ойролцоогоор 300-400 ам.долларын цалин авдаг аж. Тэд өдөрт 4000-5000 баррель түүхий газрын тос БНХАУ-ын зүг гаргадаг байна.



















































