
Нийслэл хотод зам завсар, бүтээн байгуулалтын ажил өрнөж буйтай холбогдуулан зарим хэсэгт зам хаагаад байгаа. Өчигдөр шөнө гэхэд л 23.00 цагаас эхлэн III, IV хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш буюу "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг хааж, засварын ажлыг эхлүүлсэн байна. Мөн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 километр авто замын хөдөлгөөнийг өчигдөр оройн 22.00 цагаас эхлэн хаажээ. Мөн маргаашнаас Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар
хүртэлх 1.4 километр авто замыг хэсэгчлэн хааж, энэ хэсгийн
замыг засварлахаар төлөвлөсөн байна. Тиймээс иргэд та бүхэн аль замаар зорчихоо сайтар төлөвлөөрэй.