БОНХ-ийн яамнаас “Ойн арга хэрэгслийн тухай ойлголт ба цаашид Монгол улсад түүний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт уулзалтыг маргааш Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус уулзалтад ой, модны салбарын бүх оролцогч талууд оролцох аж. Маргаашийн уулзалтаар ойн мэргэжилтнүүд ойг хэрхэн хамгаалах талаар ярилцаж ойрын жилүүдэд хийх ажлаа тайлагнах юм байна. Өнгөрсөн сард Турк улсын Станбул хотод болсон НҮБ-ын Ойн чуулганы 10 дугаар хурлаар дэлхийн улс орнуудад Ойн арга хэрэгслийн хэрэгжилтийн явц, байдлыг хэлэлцэж, 2015 онд болох 11 дэх хуралдаанаар улс орнуудад ойн арга хэрэгслийн хэрэгжилт явц байдалд үнэлэлт дүгнэлт өгч, олон улсын хэмжээнд ойн талаарх зохицуулалтын үр дүнг нэгтгэн дүгнэхээр болжээ. Ийм учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон түүний Монгол улсад байгаа Төлөөлөгчийн газартай хамтарч уг уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна.




















































Сэтгэгдэл (1)