
Мөн III, IV хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш буюу "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг хааж, засварын ажлыг эхлүүлжээ. Иймээс зорчигч та бүхэн автомашины хөдөлгөөнд оролцохдоо зөв замыг сонгон зорчоорой.
Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3.4 километр автозам, Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1.4 километр автозамуудыг хааж өргөтгөл шинэтгэлийн ажлыг эхлүүлж, хучилтыг хийх аж.