
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн яг одоо “Хангарьд” ордонд хуралдаж байна. Тус зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газар, замын цагдаагийн газар, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газаруудаас мэдээлэл өгөх аж. Мөн нийслэлийн хэмжээнд хаврын тариалалтын явц, Хүй долоон худаг болон хотын зах хэсгээр тарьсан модны усалгаа, арчилгааг хэрхэн хийж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийх юм.
Т.Энхэлээ