
Энэ долоо хоногийн эхээр цаг агаар сэрүүсч, зарим газраар хур тунадас орж, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Тухайлбал, баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орж, багавтар үүлтэй байх бол бусад нутгаар салхи секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурах юм байна. Харин Улаанбаатар хотод энэ сарын 27-29-ны өдрүүдэд хур тунадас орж, салхи секундэд 16-18 хэмийн метр хүрч, шороон шуурга шуурна. Энэ сарын 27-28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэмийн хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэмд хүрэх бол бусад нутгаар шөнөдөө нэг градуст хүрч цочир хүйтэрнэ. Харин энэ сарын 30-наас нийт нутгаар дулаарах юм байна.
Сэтгэгдэл (1)