Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага,
хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан
бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Үүнээс Хувь хүн болон аж ахуйн нэгжийн 11 зуслан байгаа аж. Зуслангууд ирэх сарын 10-наас нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээж авах юм байна. Одоогоор зуслангууд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа аж. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газрын төлөөлөгчөөс бүрдсэн ажлын хэсэг гарч зуслангуудын бэлтгэл ажлыг шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/