Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ

2013-5-27
0
ЖИРГЭХ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
p17rhqmvmo1mourishi9u0e1dfu1    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ. Анх байгуулахдаа хоногт 4500 м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус  өргөтгөл хийн хоногт 20 000м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна. Мөн Испани улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж,  агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилжээ. Урьд нь зөвхөн  бохир усыг хлороор халдваргүйжүүлж байсан бол одоо хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлж байгаа юм байна.

Хэдийгээр энэ мэт техник технологийн шинэчлэл хийсэн ч  жил өнгөрөх тусам  нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг  Төв цэвэрлэх байгууламж ачаалллаа даахгүй, үйл ажиллагаа нь догдолдож болзошгүй болжээ. Учир нь өнөөдрийн байдлаар  тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүүгийн хэлж байгаагаар өдөрт  ирж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байдаг төдийгүй арьс ширний үйлдвэрээс ирж байгаа ус нь өвдөл цөвдөл хог ихтэй ,  ус бохирдуулагч химийн хортой бодос болох хрон ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг догдолдуулахад хүргэж байгаа юм байна. Мөн бетон хийцүүд нь эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрэлжээ.

Цагаан сарын үеэр арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоход Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал эрс багасаж, цэвэрлэлтийн түвшин нэмэгддэг байна. Тиймээс Ус сувгийн удирдах газар болон Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шаардалгатай байгааг хотын даргад онцлон хэлж байсан юм. Түүнчлэн  төв цэвэрлэх байгууламжаас хоногт 500-600 метр куб лаг гардаг бөгөөд үүнийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болдог байна. Гэхдээ  цэвэрлэх байгууламжаас гарсан энэхүү лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой байдаг байна.  Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргах боломжтой юм байна.

Харин  лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байлаа. Гэхдээ техник технологийн шинэчлэл хийсэн ч нэгэнт 40 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буруулах хамгийн зөв арга нь шинээр цэвэрлэх байгууламж барих юм гэдгийг төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүү хэллээ. ЖАЙКА байгууллагаас нийслэлд шинээр барих цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг тун удахгүй гаргаж, танилцуулахаар болсон байна. Урьдчилан мэдэгдэж байгаар 300 гаруй тэр бум төгрөгийн өртөгөөр шинэ цэвэрлэх байгууламжийг 5 жилийн хугацаатай барих боломжтой байгаа юм байна. Гэхдээ зөвхөн ЖАЙКА байгууллага ч биш Солонгос, Франц зэрэг улсуудаас шинээр цэвэрлэх байгууламж барих санал ирж байгаа гэдгээ  хотын даргад тайлбарласан юм.

Нийслэлийн Засаг дарга,  бид энэ асуудлыг яаравчлан шийдвэрлэх ёстой. Улаанбаатар хот хөгжих үү, нүүх үү гэдэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас хамраана. Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийг сайжууралахгүйгээр бид хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй.  Бид Улаанбаатар хотын Яармаг, нисэхийн орчим шинэ суурьшлийн бүс байгуулж, фермерийн үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөж байгаа. Гэтэл нийслэлийн унды усны эх үүсвэрийн нэг болох Туул голд бүрэн цэвэрлэгдэж чадаагүй хромтой ус нийлүүлэгдэж байгаа нь үнэхээр ноцтой явдал юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдэд бид онцгой хяналт тавьж, зарим үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн. Хотоос гаргах асуудлыг ч мөн бид ярилцаж байна. Цаашдаа бид цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих тал дээр дорвитой арга хэмжээг зайлшгүй авах нь чухал. Үүний тулд богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй.  Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгийг шийдвэрлэх боломжтой. НИТХ-аар хуралдаанаар энэ хөтөлбөрийг баталчихвал гадныхан хөнгөлттэй зээл тусламжаар шинэ цэвэрлэх байгууламж барих санаануудаа ирүүлэх болно.  Энэ мэтээр бид шинэ цэвэрлэх байгууламжтай болох ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 15 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 46 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК