
Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайг цэцэрлэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тус газарт усан оргилуур хийхээр болсон байна. Гэхдээ нэг онцлогтой, хүүхдийн урлан бүтээх төвийн залуу лениний хөшөөг нэрт барималч П.Зулзага агсан барьж байжээ. Санамсаргүй тохиолдлоор П.Зулзага агсаны ач нарын байгуулсан "Шийпт" компани тус газрын цэцэрлэгжүүлэлтийг хийх болсон байна. Өвөөгийнхөө хөшөөний эргэн тойрныг цэцэрлэгжүүлэх болсон ач нар захиалагч компанийн санхүүжилтээс гадна хувиасаа мөнгө гарган усан оргилуур, хүрхрээ, 6-7 төрлийн жимсний мод тарихаар болсон байна. Ингэснээр Сүхбаатар дүүрэгт тмооохон бүтээн байгуулалтын ажил нэгээр нэмэгдэж байгаа юм. Тус цэцэрлэг ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)