Улсын хэмжээнд энэ онд 43 мянга 864 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж.

Улсын хэмжээнд энэ онд 43 мянга 864 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж. Нийслэлд шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа өнөөдрөөс авч эхлэх юм байна. "Чингис хаан" дээд сургуулийн 102 тоотод уг шар хуудсыг тараах ажээ. Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулах хэрэгтэй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл ирэх юм байна.
Өнөө жил ЕБС-ийг төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авах аж. Харин өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авах гэнэ.