Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн халуун усны газруудад
Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Захирагчийн ажлын
албанынхан шалгалт хийжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн халуун усны газруудад Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Захирагчийн ажлын албанынхан шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нийтийн халуун усны 124 газар хамрагдсанаас 34 газар ажиллаагүй болон засвартай байсан тул үнэлгээнд хамрагдаагүй аж. Үнэлгээнд хамрагдсан 93 газрын 38 газар нь стандартын шаардлагыг хангаж, 55 газар стандартын шаардлагыг хангаагүй юм байна.