
Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор болох юм.
Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын Үндэсний Хороо”-ны зөвлөлд багтдаг, залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн 20 залуу оролцох аж.