
Ирэх сарын 14-нд улс орон даяар элсэлтийн Ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Тэгвэл сурагчдын аль сургуулийн хэдэг тоот өрөөнд шалгалт өгөх суудлын хуваарийг өнөөдрөөс эхлэн тарааж байна. Мөн ЭЕШ-т хамрагдах сурагчид суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаараар интернэтээс харж болохын дээр 70119498, 70119484 тоот утсаар дэлгэрүүлэн лавлаж болох юм байна. Түүнчлэн энэ жил ЕБС төгсч байгаа сурагчдад суудлын хуваарь бүхий шар хуудсыг сургуулиуд дээр нь хүргүүлэх бол өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёлын газраас суудлын хуваариа авах юм. Харин өмнөх онд Улаанбаатар хотод ЕБС төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа “Чингис хаан” дээд сургуулиас очиж аваарай. Чингис хаан дээд мургуулийн 102 тоотод тавдугаар сарын 27-30-ны хооронд шар хуудсыг тараах юм.
Сэтгэгдэл (1)