
ХДХВ-ын халдвартай 140 тохиолдолд илэрсэн нь бүгд бэлгийн замаар дамжжээ. ХДХВ-ын халдвартай нийт тохиолдлоос 18 нь нас барсан бол 109 нь ХДХВ-ын халдварын үедээ, 30 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Одоогийн байдлаар 71 хүн ХДХВ-ын эсрэг эмээр эмчлэгджээ. Мөн Монголд 16 гадаадын иргэдэд ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон юм.
Нийт тохиолдлын 85.7% хувь буюу 120 нь Улаанбаатар хотоос, 13.5 хувь буюу 19 нь хөдөө орон нутгаас оношлогдсон аж. Халдвартай 7 эхээс төрсөн 8 хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрээгүй гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (2)