Жил бүрийн зургаадугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.

Жил бүрийн зургаадугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Энэ өдрийг угтсан арга хэмжээнүүд эдгээр өдрүүдэд болж байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамтран хараа хяналтгүй хүүхдүүдтэй уулзалт хийх юм байна. Энэхүү уулзалтанд 131 хүүхэд оролцох аж. Уулзалт нийслэлийн иргэний танхимд 14:00 цагт болно.
24tsag.mn