
Өмнө нь хоёр удаагийн сургалтад телевиз, сонин, сайтын 30 гаруй сэтгүүлчийг хамруулаад байна. Эхний ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тангараг өргөх ёслолд оролцон мэдээ, сурвалжлага бэлтгэсэн бол хоёр дахь ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдээс Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэх арга хэмжээнд оролцон сурвалжилсан юм.
Гурав дахь ээлжийн сургалтад хамрагдах сэтгүүлчдийг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7 хүртэл бүртгэхээр боллоо. Суралцах хүсэлтэй сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд бүртгүүлж шалгалтад хамрагдах юм байна.