
Татварын ерөнхий газар Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албатай хамтарч нэг цонхны үйлчилгээг явуулж эхлээд байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн оношлогооны суурин гурван цэг болон Баянзүрх дүүргийн автовокзал, Баянгол дүүрэг дэх “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд, Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2" компанийн хойно байрлаж буй оношпогооны төвд иргэд хандаж болох нь. Энэ цэгүүдэд тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашинаа оношлогоонд оруулаад, агаарын төлбөрийн ангиллаа тогтоолгоод, дээрх хоёр татвараа төлөх боломжтой ажээ. Татварын хэмжээний хувьд А-Е хүртэл зургаан ангилал байгаа юм. А ангилал 1800, Б ангилал 2100, В-3500, Г-5000, Д-7500 Е ангилал 9500 төгрөгийг жилдээ нэг удаа төлөх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/