Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бямбасүрэн: Төрийн тэргүүнийг үзэл,үйл хэрэг, хүслээр нь шинждэг уламжлалтай

2013-5-28
0
ЖИРГЭХ

-ҮНДСЭН ХУУЛЬД ТУНХАГЛАСАН ҮЗЭЛ САНААГ НЭР ДЭВШИГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ Л ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА-

byambasuren-es-asan-middleЕрөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Тантай өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр бид уулзаж ярил¬цаж байлаа. Өнгөрсөн хугацаанд та ямар ажил амжуулав даа?
-Тэтгэвэрт байгаа хүн юу амжуулахав. Гэртээ суугаад хэдэн хүүхдийн¬хээ хоол ундыг зохицуу-лаад, энд тэндхийн мэ¬дээлэл сонсоод л сууж байна даа.

-Тэгвэл та улс төрийн болоод нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл ихтэй суугаа байх нь ээ?
-Аль ч улс орны хувьд Ерөнхийлөгчийн сон¬гууль гэдэг улс төрийн удирдлагын маш чухал асуудал. Энэ бол улс орны зам мөрийн жолоог барих хариуцлагын тухай асуудал л даа. Хэн ч гэсэн холын замд гарахдаа сайн жолоочтой, сайн тэргээр аялах юмсан гэж боддог. Түүнтэй ижил улс гүрэн ч гэсэн дөрвөн жилийн амьдралын төрийн хувь заяаг нэг хүний гарт атгуулахдаа жолоочоо шинжинэ, сорино, янз бүрээр харна шүү дээ.
Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хараад байхад хэд хэдэн онцлогтой байна. Нэг нь юу гэхээр 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогчдын дийлэнх нь ардчиллынхаа сонголтыг бататгаж, АН-ын төр засгийг байгууллаа. Хэдийгээр олонхи болж чадаагүй ч гэсэн хамгийн олон суудал авсан гэдэг утгаараа эвслийн бусад хүчнүүдтэйгээ нийлээд төр барьж байна. Энэ өнгөн дээр Төрийн тэргүүнийг тодруулах сонгууль болж байна.
Хоёрдугаарт, Монгол орон ардчиллын замыг сонгосноос хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ зам дээр тохиолдож болох бэрхшээл сорилтуу¬дын талаар өөрийн тө¬сөө¬лөлтэй, түүнээс гарах, туулах арга замаа нэлээд бодож, сонгож олсон байдалтай сонгууль болж байна. Өөрөөр хэлбэл, өндөр түвшний сонгууль болж байна. Энэ талаас нь харвал өнөөгийн улс төрийн амьдрал бол нийгэм эрүүлжих, цаашид ардчиллын сонголтоо улам гүнзгийрүүлэх боломж олгох болов уу гэж бодож байна.
  Ер нь нийгмийн хувьсгал гэдэг их сонин үзэгдэл. Манайхан чинь 1921 онд ардын хувьсгал хийсэн гэж ярьдаг. Тэр үед төрийг дангаар буюу улс төрийн өрсөлдөгчгүй байсан МАХН 1940 он хүрч байхад намынхаа их хурал дээр социализм яллаа гэж тунхаглаад, түүнээс хойш 1961 онд социализм бүрэн яллаа гэж хэлж байсан.
Өөрөөр хэлбэл, 1921 оноос хойш 40 жилийн дараа социа¬лизм бүрэн яллаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр нийгмийн амьдралд гарч буй том өөрчлөлтийн үр дүн бол их удаан хугацаанд боловсорч, соёолдог гэж хэлж болох юм. Яахав, ардчилсан хувьсгалын эхэн үед бол ни¬гэмд бужигнаан, тодорхойгүй явдал нэлээд байсан. Энэ бол жам ёсны зүйл. Харин одоо л ардчиллын үр соёолох цаг нь ирж байна даа.

-Тэгвэл эдийн засгийн хувьд ямар байна гэж харж байна вэ?
-Эдийн засгийн амьдрал нэлээд төвөгтэй байгаа. Монголын эдийн засгийн алтан үе 2006-2012 оны хооронд өнгөрч. Өнөөдөр түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өндөрт хүрлээ. Монгол орныг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаа. Харамсалтай нь өнгөрөгч УИХ, Засгийн газар улс үндэстнийхээ эрх ашиг, ирээдүйн даацтай хөгжлийг бодож чадахгүйгээр байгаа баялгаа үрэн таран хийж, сонгуулийн хуурамч амлалтаа биелүүлэхийн төлөө эдийн засгаа туйлдуулаад бүх гол тэнцвэрүүдийг нь буюу төслийн тэнцвэр, гадаад худалдааны тэнцвэр, төлбөрийн тэнцвэр, дотоод зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг эвдчихсэн. Энэ байдлын үр дагавар нь өнөөдөр илэрч гарч байна.

Гэхдээ бүр хүнд нөхцөлд өмнөх эдийн зас¬гийн өсөлт удааширсан, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа, Европын эдийн засаг асуудалтай болсон үед Монголын эдийн засагт хүндрэл бэрхшээл гарч байгаа нь миний бодлоор нэлээд ноцтой зүйл гэж бодож байна. Тухайлбал, 1990 оных шиг социалист систем нурж унасны дараа яах вэ гэж зохицуулалт хэрэглэх бус одоо хямрал тохиолдоход бид яах вэ гэдэг асуудлыг тавих цаг нь болсон. Харин харамсалтай нь энэ бүхнийг сэхүүн хараад, гаднаас авсан 1.5 тэрбум ам.дол¬ла¬раараа жаахан туг эр¬гэл¬дүүлэх шиг боллоо. Одоо харин бодолтой хандах цаг нь болсон байх аа.

-Тэгвэл таны ярианаас шинэчлэлийн гэж нэрлэгдээд буй Н.Алтанхуягийн Засгийн газар энэ бүх бэрхшээлийг даван туулах нь эргэлзээтэй гэсэн үг үү?
-Энэ Засгийн газар ажиллаж байгаа сайдууд, бүрэлдэхүүнийхээ хувьд чадварлаг Засгийн газар. Хамгийн гол нь энэ Зас¬гийн газарт эх орноо гэсэн сэтгэлтэй, ардчиллын төлөө үзэл баримтлалтай улсууд гол нь болж байгаа. Тиймээс эд ямар ч бэрхшээлийг давах бо¬ломж бий. Хамгийн гол нь бэрхшээлийг олж харах нүд дутах вий дээ гэж болгоомжилж сууна.
  Нөгөө талаас Засгийн газрын үйл ажиллагааг хараад байхад гол асуу¬дал дээрээ анхаарлаа зангидах чадвар сул байна. Тухайлбал, 1.5 тэрбум ам.долларын бондын асуудлаар үйлдвэрлэлийнхээ олон асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл үүнийгээ үр ашиг өгөөж муутай олон салбарт цацаад хаячихлаа. Ерөнхийд нь жишиж хэ¬лэх юм бол манай Засгийн газар их авьяаслаг,  сайн дурын уран сайханчдын баг шиг болчихоод байна.

-Уг нь бол АН-ын хувьд өнөө цаг үе бол түүхэн боломж. Тийм үү?   
-АН-ын хувьд хоёр дахь удаагаа төр барьж байна. 1996 онд туршлага багатай, төр барих өөрийнхөө хүмүүсийг бэлдэж амжаагүй байсан үе. Сөрөг хүчни¬хээ тоглолтод автсаар байгаад, дотроо будилж, 2000 онд үндсэндээ арчигдахаа дөхсөн шүү дээ. Одоо үүнээсээ сургамж аваад нэлээд өөр түв¬шинд ажиллах боломж¬той. Ажил¬лах ч биз дээ. Гэхдээ сэрэмжтэй байх нь хэзээ ч илүүдэхгүй.

-Таны бодлоор магадгүй АН-аас өөр нам, эвсэл өнөөгийн төрийг толгойлж байсан бол энэ бүх байдал хэрхэн төсөөлөгдөх байсан бол?
-Одоогийн хүндрэлтэй байдлыг үүсгэсэн голлох уран бүтээлч нь МАН юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд төр барьж байхдаа хэдийгээр хажуудаа АН-ынхныг Засгийн газарт орууллаа ч гэсэн тэднийг барьцаанд барьж, өөрсдийнхөө хуурамч амлалтыг биелүүлэхийн тулд эдийн засгийг туйлдуулсан нүгэлтэй. Миний бодоход, хэрэв АН МАН-тай нийлж төр барьсан бол байдал бүр хүнд байх байсан. Харин ч “Шударга ёс” эвсэлтэй нийлж, төр барьж байгаа нь түрүүчийн явуулсан бодлогын хүлээсэнд автахгүй, хөл, гар нь чөлөөтэй хөдөлж байна уу даа гэж бодогддог.
  Ер нь өнгөрсөн хугацаанд бид бүхэн их олон эвгүй үзэгдэл ажигласан. 2008 онд сонгууль дөнгөж өндөрлөж, МАХН-ын засаглалын үед хүний цус урссан шүү дээ. Таван хүний амь үрэгдсэн. Гэтэл үүнийхээ учрыг одоо хүртэл олоогүй. Цагдаагийн хэдэн хүнийг ялтан болгоод тавьчихлаа. Гэтэл тэр үеийн МАХН-ын байшин дотор хүнийг халаагуураас гавлаж, амийг нь хороосон. Үүнд шүүхээс дүгнэлт өгөөгүй л байна. Улс төрийн гол хүчний төв байран дотор хүн нас барсан тухай асуудал шүү дээ. Үүнээс хойш худал хуурмаг амлалт, Оюутолгой, Таван толгойн асуудал, гадныханд найр тавьж, шударга бусаар хуваарилалт хийснээр зогсохгүй хээл хахууль, авлигын хэрэг ч олон гарлаа. Энэ бүхнийг бодо¬хоор хар дарсан зүүд шиг санагддаг.
    Харин өнөөдөр Монгол түмний заяа тэнгэрлиг юм болохоор 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг гол болгож сонгосноор байдал засрах төлөвтэй л явж байна.

-Улс төрийн үйл явдлын гүнд олон жил ажилласан хүний хувьд үе, үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ямар байсан талаар ярихгүй юу?
-Өнгөний хувьд би дээр хэлсэн дээ, энэ удаагийн сонгууль өндөр түвшинд болж байна гэж. Ардчиллын үйл явц маань өөрөө эрийн цээнд хүрчихлээ. Нөгөө талаас нийгмийн сэтгэлгээ, үйл явдлын үр нь боловсрох цаг хугацаа нь энэ бүхнийг шинэ болгож байна. Ер нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд өрсөлдөж байгаа гурван хүн гурвуулаа миний сайн анд нөхдүүд. Хэдийгээр надаас насаар дүү ч гэлээ Элбэгээг ардчилсан хувьсгалын үеэс эхлээд мэддэг, хамтарч ажилладаг, дэмждэг.
Б.Бат-Эрдэнэ аварга бол манай нутгийн хүн. Монгол даяараа түүхэнд нэрээ үлдээсэн хүчит аварга маань. Ойрын хэдэн жил ийм аварга дахиж төрөхгүй биз дээ гэж боддог. УИХ-д сууж байхдаа эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо өргөж, намынхаа даргыг огцруулах саналыг хүртэл тавьж байсан хүн. Тиймээс монголчууд түүндээ хайртай, хүндэлж явдаг.
Нөгөө талаас Н.Удвал гэж ариун цагаан үйлстэй эмч хүн. Тэр бол улс төрд орж байгаа эмч нарын, эмэгтэй хүний төлөөлөл. Бид сайн танилууд. Тиймээс энэ гурван хүн надад их ойр.
Сонголтын тухай ярихад бид энэ гурваас нэгийг нь л сонгож таарна. Гурвууланг нь сонгож болдог бол тун сайн баг болох юм. Харамсалтай нь нэгийг нь л сонгоно. Ингэж сонгоход шалгуур хэрэгтэй. Монголын эртний судруудад төрийн эрх бариулах хүнээ сонгох шалгуурыг тун тодорхой заасан байдаг. Ингэхдээ гурван зүйлээр шинждэг. Нэгдүгээрт, үзлийг нь, хоёдугаарт, үйл хэргийг нь, эцэст нь хүслийг нь шинж гэж. Тиймээс энэ гурван хүний үйл хэргийг монголчууд бүгд мэднэ. Нэг нь ардчиллын тугаа анхан өргөж боссон, монголчуудаа ардчилсан хувьсгалд уриалан дуудаж, өнөөдрийг хүртэл тугаа өндөрт өргөж яваа, Монголд төдийгүй дэлхийд нэртэй улстөрч.
Нэг нь Монгол түмний хайртай их аварга. Нөгөө нь Эрүүл мэндийн сайд.
    Дээрх шалгууруудаас хамгийн гол нь үзлийн шалгуур болж байгаа. Хэн ямар үзэл барьж байна. Үзэл гэдэг бол зөвхөн нэг хүний асуудал биш юм. Учир нь энэ гурван хүн гурван улс төрийн хүчнийг төлөөлөн гарч байгаа. Тэдгээр улс төрийн хүчнүүд нь үзлээ энэ гурван хүнд даатгаж, томъёолж, ард талд нь харж суугаа.

-Тэгвэл гурван нэр дэвшигчдийн үзэл нь ямар гэж?
-Үзлийн хувьд зам мөрийн асуудал гэдгийг би түрүүн хэлсэн. Социализмаар 70 жил яваад сүүлд харамссан шигээ тийм замаар явчих вий дээ гэдэг бол маш том асуудал. Хэдийгээр хүмүүс улс төрийн үзлийн тухай өдөр бүр ярьдаггүй ч гэлээ ирээдүйнхээ тухай боддог хүн бүр үүнийг анхаарахгүй байж болох¬гүй.
1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулна гээд заасан. Энэ бол манай үзлийн гол чиг. Үүнийг хэрсүүхэн шиг аваад үзэх юм бол социализмын эсвэл капитализмын замаар яв гээгүй, хүн төрөлхтний зорьж байгаа иргэд нь хамгийн гол хүчин байж өөрсдийн хувь заяагаа шийддэг нийгэм гэж ойлгох учиртай. Энэхүү хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулна гэдэг бол асар их хүнд зорилт. Үүний гол санаа нь иргэд, хүн ард нь хувь заяаныхаа жолоог барьж, асуудлаа шийднэ гэсэн үг. Тиймээс энэхүү гол үзэл дээр дээрх гурван нэр дэвшигчийн хэн нь баттай зогсож чадаж байна вэ гэдэг нь тун сонин.

-Өмнөх Ерөнхийлөгчдийн үзэл нь ямар байсан юм бэ?
-Өмнөх замаа харах юм бол бид янз бүрээр будилж явсан. 1993 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонголоо. Тэр үед би найздаа хэлж байлаа, Ерөнхийлөгч хүн улс орныхоо үзлийг тээж явдаг, үүгээр байр сууриа илэрхийл гэж. Тэр үед ардчиллын төлөө ардчилсан нам хүчнүүд нөгөө талд социализмаа за¬саад үлдэх хүсэлтэй хуучин хувьсгалт нам гээд хоорондоо бас л ширүүхэн үздэг байлаа шүү дээ. Манай хүн 1995 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ардын эрх сонинд үзлээ илэрхийлэхдээ эдийн засгийн байдлаас нь хандаж “Монголчууд ариун цагаан атаа жөтөө, шударга шуналаар амьдрах ёстой” гэсэн лоозон тавьчихсан. Түүнээс болж бид хоёр муудаж, сайдаж явсан үе бий.
Дараа нь Н.Багабанди Ерөнхийлөгч сонгогдлоо. Би Н.Багабанди Ерөнхийлөгчид “Улс орны хувьд үзлээ сонгох, тодруулах шаардлага гардаг. Та Монгол орны талаарх үзлээ илэрхийлээч” гэж хэлсэн. Тэгэхэд 1999 онд тэрээр Ардчил¬сан социалист залуучуудын холбоо байгуулагдахад явуулсан баярын бичигтээ “Ардчилсан социализм бол Монголын ирээдүй мөн” гэж бичсэн байсан. Тэр бол Ерөнхийлөгч өөрийнхөө үзлийг илэрхийлэхдээ социалист замналыг сонголоо хэмээн тунхагласан хэрэг.
   Дараагийн Ерөнхийлөгчийн уг санаа нь анхнаасаа гуравдагч замын үзэл буюу Амартисены үзлийг барьж гарсан хүн. Амартисен бол Нобелийн шагналт, одоо Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэртэй онолч хүн. Магадгүй энэ үзэл ч буддын шашны үзэл, номлолд ойр байсан байж болох юм. Гэтэл сүүлд нам хуваагдах болоход үндэсний ардчилсан үзэл, ардчилсан социализм гэж хоорондоо маргалдсаар байгаад гурав дахь замын үзэл алга болчихсон.
Өнөөдөр харин тав дахь Ерөнхийлөгчөө сонгох тухай асуудлыг ярьж байна даа.

-Та дээр хэлэхдээ өнөөгийн нэр дэвшигч гурван хүний үзэл тун сонин гэлээ. Энэ талаар нэлээд судалсан юм аа даа?
-Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг интернэтээс компьютертээ татаж аваад, зэрэгцүүлэн хараад сууж байна. Ингэхэд Үндсэн хуулиар тунхагласан х¬мүүнлиг, иргэний, ардчи¬сан нийгмийн сонголтыг бататгах үзэл санааг зөвхөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л илэрхийлсэн байна. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт энэ талаар огт алга. Тэгэхээр би бодож байна, Ерөнхийлөгч хүн үзлийн талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юм бол өөр юуны тухай ярих ёстой юм гэж. Үзэлтэй нийгэм гэдэг бол нартай, гэгээн өдөр яваа нийгэм. Ийм нийгэмд замаа олоод явчихна. Үзэлгүй нийгэм бол харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил алхам тутамдаа хана мөргөж, бие биенийхээ гар, хөл дээр гишгэж, хоорондоо мөргөлдөж явна шүү дээ. Тиймээс үүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн хүчнүүд нь ойлгоогүй, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрт суулгаж өгөөгүй нь харамсалтай байна.
Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт өрөөсгөл эдийн засгийг үр ашигтай хослуулна гээд биччихсэн байх юм. Эдийн засгийн шинжлэх ухаанд ийм нэр томъёо байдаггүй. Өрөөсгөл эдийн засгийг хэдий болтол ч авч явах билээ. Баруун хармаандаа өрөөс¬гөл, зүүндээ үр ашиг¬тай эдийн засагтай явах гэсэн бодол төрөөд байх жишээтэй. Энэ мэт асуудал байна л даа.

Ер нь бол үзлийг томъёолж гаргана гэдэг зөвхөн тунхаглаад өнгө¬нө гэсэн үг бус хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Монголын нийгэм ардчилсан замналаар 20 жил явлаа. Үүнийхээ эцэст жинхэнэ ардчилсан нийгэм гэдгийг цогцлоох эхнийхээ том алхмуудыг хийж эхэл¬лээ. Энэ бол нэгдүгээрт, шууд ардчи¬лал. Төр засгийн үйл ажил¬лагаанд иргэд нь өөрсдөө оролцож, иргэдийнхээ саналаар асуудлаа шийддэг болж эхэлж байна. 2012 оноос хойш, магадгүй АН гарч ирснээс хойш энэ зорилт хэрэгжиж эхэлж байгаа байх. Энэ талаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орохдоо орон нутагт нь боловсон хүчний бодлого, татварын бодлого, газар ашиглалтын бодлогыг нь өгөөд асуудлаа шийд гэж байна. Энэ бол монголчуудын ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцлийн хамгийн бодит үр дүн юм.
Энэ мэтээр бодоод үзэхээр өрсөлдөж байгаа гурван хүн дотроос улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг зангидаж харж чадсан мөрийн хөтөлбөртэй хүн ганцхан байна. Би нөгөө хоёр хүнийг муу гэж байгаа юм биш. Гэхдээ тэдний ард байгаа улс төрийн хүчнүүд нь өөрсдөө ийм байдалд байгаа юм байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэл¬бэл, Үндсэн хуульд заасан зам мөрөө хэрхэн бататгах, хөгжүүлэх учраа олоогүй юм байна гэсэн бодолтой л сууж байна даа.

-УИХ, Засгийн газар нь нэг намын гарт байхад Төрийн тэргүүн нь өөр намаас байвал улс төр харьцангуй тэнц¬вэр¬жинэ гэсэн тайлбарт та ямар хариулт хэлэх вэ?
-Өнөөгийн нөхцөл байдал нэг нам нь УИХ барьж байхад нөгөө нь Засгийн газар, гурав дахь нь Ерөнхийлөгчөө тавьснаар улс төр тогтвортой байна гэдэг нь миний бодлоор цаг цагт өөр өөр утгатай байна. Монгол орон хэрэв хуучин хувьсгалт намын засаглалтай байгаад ардчилсан нийгэмд оръё гээд явж байх үед УИХ, Засгийн газраа МАХН барьж байхад ардчиллын бага ч болов өнгө айзам оруулахын тулд  Ерөнхийлөгчийн засаглалыг АН бариасай гэсэн хүсэл байсан юм. Тухайлбал, 2001 оны Ерөнхийлө¬чийн сонгуулийн үед бид үүнийг ард түмэндээ хэл¬дэг байсан юм. Ар¬чилал устгагдлаа, гишгэгд¬лээ, соёолж байгаа ногоондоо жаахан ч болов ургах амьсгаа тавьж өгөх юмсан гэж. Гэтэл өнөөдөр ба¬дал өөр АН төр засаг барьж байна гэдэг нь ардчи¬лын зам дээр урагшаа явах бо¬ломж бүрдэж байна. Энэ үед өмнөх ний¬мийнхээ улс төрийн хүчнийг өөд нь татаж гаргах, түүндээ Ерө¬хийлөгчөө өгье гэдэг асуудал байж болох уу. 

  Нөгөө талаас нь аваад үзэхэд бид 22 жи¬лийн зам туулахдаа нэг ч удаа ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон төр, засаг нь тогтвортой ажиллах боломжтой үеийг үзсэнгүй. Дандаа сөрөг хүчнийхээ нөлөөнд орж, унаж босч, шавартай хутгалдаж явсаар өдийг хүрлээ. Харин өнөөдөр тийм боломж бүрдлээ. Энэ үед ардчиллынхаа замыг мөрийг сонгосон сонголт дээрээ хүчээ нэгтгэх нь хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ ӨДРИЙН СОНИН Т.ГЭРЭЛМАА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • буржак (49.0.200.125)
    УЛС ТӨРЧ ХҮН БОЛ САЙХАН ЯРЬДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД ГЭВЭЛ АРД ТҮМЭНД ЭХЛЭЭД ИТГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТҮҮНИЙ ДАРАА АЖИЛ БОЛДОГ ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ ДЭЛХИЙД ОЙЛГОДДОГГҮЙ ХҮМҮҮС БОЛ КОММУНИСТУУД ЮМ АА. ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ САЙХАН ЯРЬЖ ИТГҮҮЛЭЭД БҮГДИЙГ АЖИЛ БОЛГОСОН ШҮҮ.НЭЭЛТТЭЙ ИНДЭР, АВИЛГАЛЧИДЫГ ШОРОНД, ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ГЭХ МЭТ ЗҮЙЛҮҮДИЙГ ХИЙСЭЭР БАЙНА.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • poi (49.0.200.125)
    МАН-ынхан Бат-Эрдэнэ аваргын гар цэврээр нь бамбай болгож нөмөрт нь нуугдах гэж байгааг хашир аварга гадарлажээ. Хуулийн шинэчлэлт явагдаж авлигачид илэрч орох байх газар олж ядаж хорогдох далдлах юмгүй болж балрах гэж байна. Энэ үед авлигачид аварга бөхөө Ерөнхийлөгч болгон бамбай хийж нөмөрт нь сууж сугарч үлдэх гэж ард нь нуугдаад байна уу даа.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • ЭАА (124.158.76.29)
    БЯМБАСҮРЭН ГУАЙ ТУЙЛШИРЧ НЭГ ТАЛЫГ БАРЬДАГГҮЙ БОДЬ ХҮН ШҮҮ
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • hu (124.158.76.29)
    хүмүүсээ жаахан хүн шиг бичиж ярьж сурмаар байна даа энэ хүмүүс бүгдээрээ сайн мундаг хүмүүс тийм юм бол энэ хачин юм бичээд байгаа нөхдүүд өөрсдөө гараад ир л дээ ТЭГЧЭЭД Л НЭГ ШУЛАМ ЧӨТГӨРИЙН АМНААС ГАРАХ ҮГ БИЧЭЭД САЙЭ БУЗАРТУУЛААД БАЙДГАА БОЛИОЧ ТА ӨӨРӨӨ БҮР Ч ИХ БУЗАРТАЙ МУУ ЭНРГИТЭЙ ХҮН БАЙНА ДАА
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • яахнав дээ (122.254.127.55)
    Бямбасүрэн хүндээ хөнгөнөөс өгч,нэг намын захиалгаар худлаа ярих нь дэмий юм шиг..Нөгөө урьд нь гөөд байсан гоё ярилцлагатай чинь зөрж байна даа??
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.234.2)
    Элбэгдорж ерөнхийлөгч ер нь энэ орноо сүйрүүлсэн нь үнэн юм уу да үнэн юм бол яагаад ард түмэн дэмжээд байна. Манай ард түмэн тийм тэнэг болчихсон юм уу?ерөөсөө мэдэх зүйл алгаа уншаад байхад дээр байгаа улсууд аль нь ч сайн нэр алга та нар маань ямар сэтгэгдэлтэй байна бичээрэй
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • file:///C:/Users/boisa/Desktop/Krilleer.html
      2013 оны 05 сарын 28
  • зочин (202.131.234.2)
    Бямбасүрэн гуай таныг хүндэлж явдаг хүний хувьд асуухад та аль намаа дэмжиж байгаа аль хүнийг нь илүү гэж үзэж байгаагаа л ард түмэндээ хэлээд өгөөч таны үгийг хүлээж байгаа ард түмэн зөндөө л байгаа байх үнэндээ ард түмэн чинь хууртагдсаар эх орон чинь сорогдсоор дууслаа даа та хуучин төрийн 1 цэвэр хүн гэж үнэлдэг над шиг үнэлдэг ард түмэн их байх аварга дэмжүүл сайхан л да даанч ард нь хэн байгаа билээ удвал гуайг дэмжмээр л байна дааня эрчүүд эх баригчид гарагхгүй байх да та энэ эмэгтэй талаас хараад ард түмэндээ санаа бодолоо илэрхийлээч? гэж хүсэж байнаа
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • Яагаад гэвэл ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
      2013 оны 05 сарын 28
  • zochin (89.218.0.34)
    elbegdorjiin hiisen buh zuil yag l jinhene irgediin toloo geheer haragddag shuu
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (92.46.119.60)
    3 uulaa sain uls torchildoo gehdee avraga eronhiilogch boloh ni yul bol uls tordool baisan ni zugeer baih
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    элбэгдорж чинь ОТ-г 12-р сарын 21 нд хадамд гарсан охинтой зүйрлэж эх орноо зарснаа зарлачихсан шүү дээ одоо ямарч сайн хүнээр магтуулаад цайрахаасаа өнгөрсөн. элбэгдоржын хүн батчимэг рио тинтогийн 0,01 хувийг зэмшдэг гэсэн хар гараад ирлээ. дор хаяж 10 сая доллараар үнэлэгдэнэ. атг ганц батчимэг дээр алдсан гэсэн логик байхгүй шүү дээ. баярцогтыг ч гэсэн МАНАН хайцаалаад ард түмнээ басамжиллаа. элбэгдорж хууль салбарыг гартаа авсан нь өөрсдйин эрх ашгийг хамгаалахын тулд шүү дээ.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • харц (122.201.18.38)
    Аваргыг аваргых нь хувьд хүндлэнэ Харин авилгачдын намыг төлөөлж байгааг бол тэвчихгүй Уучлаарай аваргаа энэ удаа
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • Залуу
      Аварга УИХ гишүүн байж болж байна харин ерөнхийлөгч болно гэдэг бол хэн хүний хийгээд байдаг ажил биш шүү дээ
      2013 оны 05 сарын 28
  • Зочин (202.170.68.19)
    Зөв зүйтэй асуудлыг хөндөж ярилцлага өгсөн Бямбасүрэн гуайдаа эрүүл энх урт удаан наслаж улс орондоо,хүн арддаа ардчиллын мөн чанарыг таниулж байгаад баяр хүргэе.Ардчилсан ерөнхийлөгчөө дэмжижгээе.Монголчуудаа
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (202.181.176.3)
    hunii uzel sanaa oor oor harah ontsog ni bas oor oor baidag harj chadahgui bol yund buruugee hen neged jihene vee ooroo l uhaj harj chaddag baih heregtei shuu dee
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.5.164)
    Гурвуулаа нийлэхээр сайн баг болох юм бол. Аварга Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч болгоод Элбэгээг АН-ын дарга болгоод 0рөнхий сайд болгоод Удвалыг шадар сайд болгоод зүтгүүлээд үзвэл болохгүй гэх газаргүй шүү дээ.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • Яагаад гэвэл ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
      2013 оны 05 сарын 28
  • иргэн (122.201.28.98)
    Бямбасүрэн гуай захиалгаар үзэл бодлоо тодорхойлсонюм биш үү? улс төр эдийн засгийн тогтвортой байдал иргэний нийгэм чинь иргэхээ дархлаатай болгох асуудал гэтэл иргэдэ улам л эдийн засгийн хувьд сулруулж нийгмийн эрх чөлөөг нь алдуулах явц улам газар аваад байгааг харахгүй байна уу?
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
      2013 оны 05 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    7 цаг 17 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    8 цаг 44 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    9 цаг 14 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    9 цаг 31 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    9 цаг 33 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    9 цаг 39 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    9 цаг 56 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    10 цаг 39 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    10 цаг 45 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    11 цаг 21 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    11 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    12 цаг 29 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    13 цаг 45 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    13 цаг 59 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    14 цаг 28 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 32 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 цаг 47 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 57 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    15 цаг 11 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    15 цаг 34 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК