Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шуурхай хурал маргааш 10:00 цагт Төрийн ордонд ЕТГ-ын даргын уулзалтын танхимд болно. Уг хурлаар нийт гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд:1. Боловсруулсан түлшний дөрвөн үйлдвэр шинээр байгуулах тухай.
2. Цэвэр хөгжлийн механизмийг ашиглан хүлэмжийн хийн нөхөн төлбөр авч агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ зохион байгуулах тухай.
3. Авто тээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах технологийн тухай хэлэлцэж шийдвэр гаргана.



















































