Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн
хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг
“Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо тус бүр дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-нд Нийслэлийн төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагийн хооронд баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Сүхбаатарын талбайд 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд хүүхэд, гэр бүлд зориулан зуслангуудын танилцуулга, дууны уралдаан, урлагийн тоглолт, төрөл бүрийн спортын уралдаан, тэмцээн, хүүхдийн оролцооны байгууллагын өртөөчилсөн хөтөлбөрт үйл ажиллагаа, эко галларей, мини зоопарк, номын сугалаат үзэсгэлэн худалдаа зэрэг олон ажил зохион байгуулах юм.
Нийслэлийн 9 дүүрэг 6-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд хүүхдийн баярын үйл ажиллагааг дүүргийнхээ онцлогт тохируулан, өвөрмөц байдлаар зохион байгуулна.