Сүүлийн үед баригдаж байгаа барилгын сантехник маш муу байгаа талаар иргэд гомдоллох болсон.

Сүүлийн үед баригдаж байгаа барилгын сантехник маш муу байгаа талаар иргэд гомдоллох болсон. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн18-р хороо 66-р байрны грашийн зогсоолруу байнга ус алдах болсон талаар оршин суугчид нь манай сайтад хандлаа. СӨХ-дөө энэ талаар хандаж хэлэхээр барилгын компанид нь хэл гэсэн тайлбарыг өгөх юм гэнэ. Улмаар барилгын компанийн инженерүүдэд нь хэлсэн боловч янзлахгүй явсаар бүр илжирхэд хүргэжээ. Тэр хавийн оршин суугчид машинаа зогсоолдоо ч тавьж чадахгүй удаж байгаа юм байна. Мөн хоёр давхраас нь байнга ус алддаг учир доор нь байгаа дэлгүүр, эмийн сан руу ус нэвтэрдэг аж. Тиймээс уг барилгыг барьсан "
Катеринг деливери" компанийн удирдлагуудад хэвлэлээр дамжуулж гомдол мэдүүлж байгаа гэнэ. Ямартаа ч оршин суугчид маш хүнд нөхцөлд байгаа учир энэ асуудлыг даруй шийдэж өгөхийг ШӨХТГ-аас ч хүсэмжилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/