
Энэ өдөр Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 11 жилийн ой тохиож байгаа юм. Монгол Улс 2002 оноос НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчид, цэргийн багаа илгээж эхэлснээс хойш ийнхүү 11 жил өнгөрчээ. Хамгийн гол нь энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд Монгол дайчдын гүйцэтгэх чиг үүрэгт зарчмын өөрчлөлт орсон явдал юм. Өмнө нь голдуу харуул хамгаалалт, ажиглагчийн үүрэгтэй оролцож байсан бол Монгол цэргийн багийн үүрэг оролцоо 2009 оноос өргөжиж, шинэ чиглэлтэй болсон юм.
Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлагч ТОП 20 орны тоон эгнээд багтдаг билээ.
Т.Энхэлээ