
Уржигдар өдөр орсон бороо, цасны улмаас Сансарын тунелийн баруун хойд талын эргэлттэй хэсэгт холбооны шугамын худаг руу ус орсноос зам эвдэрч нүх рүү их хэмжээний ус орсноос авто замын хучилт, суурийн хэсэгт суулт үүссэн. Нүхэн гарцын зорчих хэсгийн ажил өнгөрсөн намар дуусч, авто замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 18-нд техникийн комиссоор хүлээлгэн өгч байжээ. Тухайн үед цаг агаар хүйтэрч, шал, шатыг чулуугаар хийх, туслах замын хучилтын ажлыг гүйцэтгэж амжаагүй байсан бөгөөд албан ёсоор гүүрэн гарцыг нийслэл хот хүлээж аваагүй байна. Графикийн дагуу зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байсан ч нэг удаагийн орсон усархаг бороо замын ажлын чанарыг харууллаа. Үүссэн нөхцөл байдалд газар дээр нь нийслэлийн Авто замын газраас ажлын хэсэг ажиллаж, гүйцэтгэгч “Хотын зам” ХХК-ийнханд нөхөн сэргээлтийн ажлыг хийх үүрэг өгсний дагуу ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)