
11.30 цагт “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа
Өнөөдөр 15.00 цагаас НЗДТГ-ын А танхимд Үндэсний их баяр наадмын комисс нээлттэй хуралдана.
Хангарьд ордонд “Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцож байгаа юм.
Баянгол дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр 14.00 цагт III, IV хороололд Хүүхдийн баярын парадыг Диснейн баатруудтай хамтран зохион байгуулна. Параданд 800 хүүхэд оролцоно.
Эрх чөлөөний талбайд маргааш 10:00 цагт Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” болно. Өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцоно.