Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг нөгөөдөр буулгахаар болжээ.

Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг нөгөөдөр буулгахаар болжээ. Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 километр автозам барих ажлын хүрээнд тус гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих юм. Энэ ажлыг долдугаар сарын 13-ныг хүртэл хийж дуусгахаар болсон байна. Тиймээс гүүрний орчимд байрлаж буй инженерийн шугам сүлжээ, кабель шугамуудыг холбогдох байгууллагууд нөгөөдрөөс өмнө чөлөөлж өгөхийг Нийслэлийн автозамын газраас мэдэгдлээ.