“Миний дэлгүүр”-ийн Зайсан дахь сүлжээ дэлгүүрийг хаахаар болжээ.
ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт тус дэлгүүрт шалгалт хийж, ноцтой
зөрчлүүдийг илрүүлсэн байна.

“Миний дэлгүүр”-ийн Зайсан дахь сүлжээ дэлгүүрийг хаахаар болжээ. ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт тус дэлгүүрт шалгалт хийж, ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, тэд улсын комиссын зөвшөөрөлгүй барилгад үйлчилгээ явуулж байжээ. Зайсан орчмын иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг “Миний дэлгүүр”- ийн уг салбарын барилга баригдаад багагүй хугацаа өнгөрсөн юм. Түүнчлэн барааны хаяг, шошго, хадгалалтьн горим алдагдсан байсан гэнэ. Зоорийн давхартаа хадгалж байсан хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүн нь бүртгэлээсээ зөрж байсныг албаныхан хэллээ. Муудсан жимс зарж байснаас эхлээд л миний дэлгүүрийн олон зөрчил олны өмнө ил гарсаар байгаа билээ.
Сэтгэгдэл (4)