Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас Архивын ерөнхий газрын дарга,
УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.

Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас Архивын ерөнхий газрын дарга, УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүмүүс ирэх сарын 10-11-нд очиж бүртгүүлэх юм. Төрийн албаны зөвлөл бүртгүүлсэн хүмүүсийн дунд зургадугаар сарын 13-14-нд сонгон шалгаруулалт явуулж, өндөр оноо авсан нэг хүний нэрийг Засгийн газрын Хэрэг эрхпэх газарт дэвшүүлэх ажээ. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг өнгөрсөн онд Засгийн газраас томилсон. Тэдгээрийг албан тушаалд нь жинхлэх буюу сонгон шалгаруулах ажлыг Төрийн албаны зөвлөл захиалагчийн саналаар гүйцэтгэж байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)