
Бүлгэмийн логотой пудволкаар жигдэрсэн 100 залуус эх үрсийн баяраа тэмдэглэж яваа бяцхан үрсэд шаар үлээж бэлэглэхээс гадна нүүр гар дээр нь зураг зурж өгөх, ундаа бэлэглэх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.
Тэд “Тэнгис” кино театрын хажууд байрлах “Happiness Center Mongolia”-д цуглаж, тэндээсээ Сүхбаатарын талбайгаар дайран парк хүртэл явах бөгөөд замдаа 1000 хүүхдийг баярлуулж, шаар бэлэглэх аж.