АНУ-д хууль бусаар очсон гэдэг нь тогтогдоод байгаа Тиранозаурус Батаарыг Монголын тал хүлээж аваад байгаа билээ.

АНУ-д хууль бусаар очсон гэдэг нь тогтоогдоод байгаа Тиранозаурус Батаарыг Монголын тал гурван долоо хоногийн өмнө хүлээн авсан билээ. Тиранозаурус Батаарын хамт Англи болон АНУ-д байсан Монголын говиос олдсон гэх хэд хэдэн үлэг гүрвэлийн яс ирсэн. Тэгвэл ССАЖ-ын яамнаас эдгээр түүхийн үнэт олдворыг ирэх сарын 1-н буюу Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр олон нийтэд үзүүлэхээр гэж байсан ч ирэх сарын 10-ныг хүртэл хойшлуулснаа мэдэгдлээ. Сүхбаатарын талбайд Батаарыг
байршуулах түр музейг барьж байгаа ч зарим нэг хүндрэлтэй асуудлаас болж ийнхүү хойшлуулжээ. Гэсэн ч ирэх сарын 10-ны дотор түр музейг барьж дуусаад "Батаар"-ыг олон нийтэд үзүүлэхээ мэдэгдлээ.
24tsag.mn