Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил өчигдрөөс эхэлсэн байна. Засварын ажлыг “Сүлд Уул”, “Сүлд проект”
ХХК хийж гүйцэтгэх юм байна. Засварын ажил эхэлж буйтай холбогдуулан ССАЖЯ-ны мэргэжилтнүүд болон сэргээн засах ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын удирдлагууд өчигдөр уулзаж хуралдсан байна.
Сэргээн засварлалтын ажлаар тус музейн ханын хэсгүүдийн ялзарч, нурж, элэгдэж муудсан хэсгийг шинэчлэх аж.
Ингэхдээ анхны технологийн горимыг нь алдагдуулахгүй байхын анхаарах юм байна.
Чойжин ламын сүм музейн хэрмийн нийт урт 415 метр, 4 тал, нийт 126 хэсэгтэй бөгөөд тусгаарласан нэг хэрэмтэй бөгөөд 1960-аад он, 1988 он, 2012 онд тус тус сэргээн засварлаж байжээ.

Одоогоор хэрмийн 126 хэсгийн 69 нь түүхий болон хөх тоосго, 57 нь улаан тоосгоор баригдсан байдалтай байна.
“Сүлд-Уул” ХХК нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Эрдэнэ зуу хийд, Төвхөн хийд, Балдан бэрээвин хийд, Дамбадаржаалин хийд зэрэг томоохон сүм хийдийн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Т.Энхэлээ