Хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг гэр бүл” улсын уралдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг гэр бүл” улсын уралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд 21 аймгаас шалгарсан долоон гэр бүл авьяас билгээ сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн иргэн Б.Пүрэвдоржийн гэр бүл тэргүүн байрын эзэн болж, нэг сая төгрөгөөр шагнуулжээ. Тэдний гэр бүл монгол уламжлалаа шингээсэн тэр тусмаа цаатан ардын дуу дуулж бүжиг бүжиглэсэн нь хүмүүсийн болон шүүгчдийн сэтгэлд хүрсэн аж. Хүү нь Жалам хар бүжиглэж, есөн настай охин П.Мичидмаа нь ахтайгаа хамт “Ухаан цэцэг” дууг дуулжээ. Харин хоёрдугаар байранд Сэлэнгээс ирсэн Г.Ганболдын гэр бүл орсон бол гуравдугаар байранд Дорноговиос ирсэн Д.Ганболдын гэр бүл шалгарч 500 мянган төгрөгийн эзэн болсон талаар эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)